
Коно Интернэшнл Медикал ХХК нь Япон Улсын Гадаад Хэргийн Яамны зөвшөөрөлтэйгөөр гадаад улсын иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээ үзүүлдэг ба Монгол хэл дээр, Монгол улсаас холбогдож буй иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага юм. /Лавлах холбоос: https://www.mofa.go.jp//
Бид Япон улсын анагаах ухааны олон жилийн туршлагад тулгуурласан аюулгүй, найдвартай, дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн үйлчилгээг олон улсын үйлчлүүлэгч нартаа хүртээмжтэй байлгах тогтолцоог бий болгосон билээ.
Эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан, эмнэлгийн үйлчилгээний хамтын ажиллагааны системийн тусламжтайгаар бид үйлчлүүлэгчдийн мэдээллийг тохирох эмнэлгийн байгууллагуудад хүргэж, эмчилгээний үйл явцын туршид өвчтөнд дэмжлэг үзүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг.
Бид Японы эрүүл мэндийн байгууллагуудын орчин үеийн эмчилгээ, шинжилгээний дижитал PET-CT-ээр хорт хавдар илрүүлэх, хүнд ионы туяа эмчилгээ, туяа эмчилгээний томографи, туяа эмчилгээний кибер мэс зэрэг үйлчилгээнүүдийн талаар холбогдох мэдээллээр ханган ажилладаг ба ингэснээр хорт хавдрыг маш бага хэмжээний цацрагаар илрүүлэх, 5 мм орчим хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой байдаг.
Бид Яаралтай тусламжийн үйлчилгээ, Нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ, Хөндлөнгийн санал дүгнэлтийн үйлчилгээ – Second Opinion Service, Эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой үйлчилгээ, Гоо заслын эмчилгээ, үйлчилгээ зэрэг төрөл бүрийн эмнэлгийн үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Коно Интернэшнл Медикал ХХК
Ерөнхий эмч/Ерөнхийлөгч
Хидэо Коно
ХАЯГ БАЙРШИЛ
Kojimachi Sunrise Building 201, 2-2-31 Kojimachi, Chiyoda-ku, Tokyo (Kojimachi 1-chome уулзвар)
- Hanzomon шугамын “Hanzomon Station”-ын “3А” гарцаар гараад шууд орно.
- Yurakucho шугамын “Kojimachi Station”-ын 3-р гарцаас 5 минутын зайтай.
- ШУУД УТАС:03-5276-2082
- И-мэйл: koujimachinaika@koujimachi-naika.co.jp
