Хөндлөнгийн санал, дүгнэлтийн үйлчилгээ – Second Opinion Service

Тухайн өвчтөн хэрвээ өөрийн улсын буюу одоогийн эмчилгээ авч буй эмч, эмнэлгийн байгууллагаас гадна өөр эмч, эмнэлгийн байгууллагаас хөндлөнгийн санал, дүгнэлт авах хүсэлтэй тохиолдолд Япон улс дахь эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжлийн оношилгоо, эмчилгээний сонголтууд бүхий зохицуулалтын үйлчилгээг бид мөн санал болгож байна. 

Үйлчлүүлэгчдийн өвчний түүхийн мэдээлэлд үндэслэн бид өвчтөнийг заавал Япон улсад зочлох шаардлагагүйгээр Хөндлөнгийн санал, дүгнэлт зөвлөмжийн үйлчилгээг хүлээн авахаар зохицуулах боломжтой.

Мөн манай байгууллагын зохицуулагч, орчуулагч нар холбогдох эмчтэй тухайн өвчтөнийг төлөөлөн шууд уулзах буюу итгэмжлэлийн хэлбэрээр хөндлөнгийн санал, дүгнэлт гаргуулах боломжтой.

Эмнэлгийн байгууллагуудтай мөн вебсайтаар холбогдон “Хөндлөнгийн санал, дүгнэлтийн үйлчилгээ”-г хүлээн авах боломжтой.

Хэрэв та хөндлөнгийн санал, дүгнэлт хүлээн авсны дараа Япон улсад эмчлүүлэхийг хүсвэл бид бүх төрлийн эмнэлгийн байгууллагуудаас тохирох эмнэлгийн үйлчилгээг олж, үйлчлүүлэхэд тань туслах болно.

*Танд дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй яаралтай холбогдоно уу.

KONO INTERNATIONAL MEDICAL CO., LTD

Kojimachi Sunrise Building 201, 2-2-31 Kojimachi, Chiyoda-ku, Tokyo (Kojimachi 1-chome уулзвар)

  • Hanzomon шугамын “Hanzomon Station”-ын “3А” гарцаар гараад шууд орно.
  • Yurakucho шугамын “Kojimachi Station”-ын 3-р гарцаас 5 минутын зайтай.
  • ШУУД УТАС: 03-5276-2082
  • И-мэйл: koujimachinaika@koujimachi-naika.co.jp